top of page

Бидний тухай

Эрхэм зорилго:        

            Мэргэжлийн чанартай сувилахуйн тусламж үйлчилгээг олон улсын хэмжээнд хүргэх.

 

Зорилт:

         Тав тухтай эрүүл орчинд эелдэг, найрсаг, сэтгэл ханамжтай, шинжлэх ухааны үндэстэй                 эмчилгээ сувилгааг үзүүлэх

 

Алсын хараа:

         Өрнө дорнын анагаах ухааны аргыг эзэмшсэн эмч нарын мэргэшсэн баг бүрдүүлэн                     Хужиртын рашаан шаврын өөрийн гэсэн эмчилгээний стандартыг нэвтрүүлэх, рашаан               сувиллын тусламж үйлчилгээг олон улсын хэмжээнд үзүүлэх 

 Хужирт рашаан сувилал нь 1939 онд 40 ортой 1 их эмчтэй “Партизаны амралт” нэртэйгээр байгуулагдсан Монгол улсын ууган сувиллын нэг ба Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Орхон голын сав газар, Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн түвшнээс 1660 метрийн өндөрт оршдог.

     

     Хужирт рашаан сувилал нь  Монгол улсын хүн амд рашаан сувиллын тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг ба нэг ээлжиндээ 500-800 хүн хүлээн авах хүчин чадалтайгаар  тогтмол ажиллан жилдээ 10 гаруй мянган хүн хүлээн авч эмчлэн сувилж байна.

       Өнөөдөр манай сувилал орчин үеийн анагаахын шинжлэх ухааны нэгэн томоохон салбар болон хөгжиж байгаа “Сэргээн засах”-ын салбарт томоохон байр суурь эзэлж, өрнө, дорнын анагаах ухааны арвин баялаг арга туршлагыг сүүлийн үеийн шилдэг ололттой зүй зохистой хослуулан “Хужиртын хөх сувд” хэмээн алдаршсан халуун рашаан, “Хужиртын хар сувд” хэмээх эмчилгээний шаврыг эмчилгээ, үйлчилгээндээ голлон ашиглаж өндөр үр дүнд хүрч, ард түмнийхээ хайр хүндэтгэл, итгэл, найдварыг хүлээн Хужиртын рашаан сувиллын эмч, сувилагч, ажилтан албан хаагчид бид бүхэн бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлагыг түгээн олон улсын жишигт хүрсэн эмчилгээ, үйлчилгээг Монгол оронд бий болгох зорилт тавин рашаан сувиллуудаас анх удаа олон улсын чанарын удирдлагын ISO-9001-2015 стандартыг ханган жилийн 4 улирлын турш ажиллаж байна.

ХУЖИРТ MAP.png
Buga.jpg

Шунхлайн домог

Шунхлайнх энэ хөндийд зун намартаа тарвага, туулайхан, өвөл хавартаа зээр гөрөөсхөн шоглож амин зуулгадаа нэмэрлэнэ.  Түүний ан авын эрдэм ухаан гагцхүү ажиглалт,тэвчээр, зөн совин гурав дээр тогтоно...

bottom of page