top of page
326437_1100-732x549.jpg

Шавар эмчилгээ

    Ус, эрдэс, биологийн идэвхт бодис амьд бичил биет агуулсан дулаан хадгалах чанартай анагаах чадал бүхий MNS:4858-2008 стандартын шаардлага хангасан шаврыг эмчийн заавраар талбай, температур, нимгэн зузааныг тохируулж тавьдаг.

   Уг шаварт кальци, магни, төмөр, хөнгөн цагаан, манган, сульфат, цахиурын полимер, хагас ислүүд, хөнгөн цагааны исэл, төмрийн исэл, болон ургамлын ялзмагийн хольцтой хүхэрлэгээс бүрддэг юм.

   Хамгийн эртний эмчилгээний арга болох шавар эмчилгээ нь нөхөн сэргээх хугацааг хурдасгаж хүний ​​бие махбодыг сэргээн шавар тавьсан биеийн хэсгийн булчинг суллан механик нөлөө үзүүлдэг.

 

   Шавар эмчилгээнд үе мөч, тулгуур эрхтний өвчнүүд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн тогтолцоо, мэдрэл, арьс, бодисын солилцооны эмгэг зэрэг өвчнийг эмчлэн арьсыг толигор болгож, биеийг хоргүйжүүлэн цусны эргэлт, биеийн бодисын солилцоог сайжруулна.

1_edited_edited.jpg

Рашаан эмчилгээ

Хужиртын халуун рашааны найрлага нь рашаан усанд байвал зохих нормативаас илүү хэмжээтэй агуулагдсан, иончлогдсон уусмал хэлбэртэй оршдог. Анх байгалиасаа мөнхийн халуун заяагдсан, бие махбодийн эд эсийн түвшинд

ёч_edited.jpg

Физик эмчилгээ

Бид ОХУ, БНХАУ, БНСУ-д үйлдвэрлэсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн аппарат багаж төхөөрөмжийг дотор эрхтэний архаг үрэвсэлт өвчин,  мэдрэл, үе мөч, нурууны өвчнүүдэд түгээмэл хэрэглэдэг.

_DSC1689_edited.jpg

Гэрэл эмчилгээ

Гэрлэн эмчилгээнд Свет ванн, Соллюкс, улаан туяа, TDP аппарадууд, хүзүү, нурууны татлагын аппарат, давсан зам зэргээр эмчилж байна.

Things-You-Should-Not-Do-After-a-Massage-Therapy_edited.jpg

Бариа засал

Монголын уламжлалт анагаах ухааны оношлогоонд тулгуурлан, хий арвидсан, ядаргаа сульдал урхаг өвчний үед тамиржуулан, шимжүүлэх сэргээх үйлдэлтэй эмчилгээний арга болно.

  • Facebook
  • Instagram
  • Twitter

Thanks for submitting!

bottom of page