top of page

      Гам хийх хугацаа нь эмчилгээ хийсэн өдөр, цаг минутаас эхлээд эмчилгээ дууссанаас хойш хүний биеийн байдлаас шалтгаалан 14-21 хоног хүртэл хугацаанд гам дэглэмийг хатуу сахина. Халуун хоол цай ууж идэхэд хөлрөхгүй болсон үед гам тайлагдлаа гэж үздэг.

        Биед чинь ямар нэг зовиур илэрвэл шаналгаа мэдэгдвэл сувилагч болон эмчид яаралтай мэдэгдэн үзүүлж яаралтай тусламжийг цаг алдалгүй авах шаардлагатай.

     Эмчилгээний явцад ямарч өвчин дахин хөдлөх цусны даралт ихдэх, зүрхээр өвдөх, амьсгаадах хандлага үргэлж дагалдах тул та өөрөө байнга хэрэглэдэг эмүүдээ болон зүрх, даралтны эмээ биедээ үргэлж авч хэрэглэж байх.

  • Чихээ бөглөн, малгай өмсөх, дулаан хувцаслан (хэт бэгнэхгүй) бороо цасанд норохгүй, хөлсөө сэвэхгүй байх

  • Хүйтэн шингэн зүйлс уухгүй байх, хүйтэн зүйлст хүрэхгүй байх

  • Хоол ундны нарийн дэглэм барьж хэт их идэхгүй хэт их өлөн явахгүй байх

  • Архи, тамхи хэрэглэхгүй байх

  • Эмчийн заалтгүйгээр дур мэдэн эмчилгээ хийлгэх бусад хүмүүсийн эмчилгээг даган дуурайж эмчилгээг өөрчлөргүй байх

  • Эмчилгээ хийж байх үед саван, шампунь хэрэглэхгүй байх

 

 

 

 

 

 

Гам дэглэм барих зөвлөгөө

bottom of page