
Физик эмчилгээ
Бид ОХУ, БНХАУ, БНСУ-д үйлдвэрлэсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн аппарат багаж төхөөрөмжийг дотор эрхтний архаг үрэвсэлт өвчин, мэдрэл, үе мөч, нурууны өвчнүүдэд түгээмэл хэрэглэдэг.
Бие махбодид үзүүлэх сөрөг нөлөөгүй, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, хэсгийн эдийн тэжээл цусан хангамжийг нэмэгдүүлэх зэрэг эмчилгээний хэд хэдэн үйлчлэлийг зэрэг үзүүлж чадах онцлог давуу талтай Франклизация, Искра, Ультразвук, Лазер, Алмаг-2, Алмаг-3, УВЧ, гэрэл эмчилгээ, цахилгаан эмчилгээ гэх зэрэг 21 гаруй нэр төрлийн физик эмчилгээний багаж тоног төхөөрөмж ашиглан эмчилгээ хийж байна.
Физик эмчилгээний аппарадууд

Алмаг
Мэдрэлийн рецепторуудын мэдрэмжийг бууруулдаг бөгөөд энэ нь соронзон эмчилгээний өвдөлт намдаах нөлөө үзүүлдэг. Бие дэх соронзон орны нөлөөн дор эндорфин буюу "аз жаргалын гормон" -ын үйлдвэрлэл нэмэгдэж, нойр хэвийн болж, стресс тайлагдана.

Франклизация
Цусны урсгалыг сайжруулж бичил эргэлтийг хэвийн болгон, үрэвслийн эсрэг үйлчилдэг. Франклизация нь хэсэг газрын тэжээлийг нэмэгдүүлэх, өвчин намдаах, үрэвслийг багасгах, цагаан мөгөөрсөн хоолойн цэр, салстыг гадагшлуулан үйл ажиллагааг сайжруулна.
_edited.jpg)
УВЧ
Эд эсийн цэнэгжсэн хэсгийг ажиллагаанд оруулж цахилгаан энергийг дулаанд шилжүүлэн уургийн молекулийн холбоог задална. Уураг тархинд сэрэх процесс хүчтэй болж эд, эрхтэний тэжээл, нөхөн төлжилт сайжирна.

Ультразвук
Бодисын солилцоондын өөрчлөлтийн улмаас үүссэн өвчинд үрэвсэл даран намдааж үйлчилнэ.

