top of page
1_edited_edited.jpg

Рашаан эмчилгээ

     Хужиртын халуун рашааны найрлага нь рашаан усанд байвал зохих нормативаас илүү хэмжээтэй агуулагдсан, иончлогдсон уусмал хэлбэртэй оршдог.

 

     Анх байгалиасаа мөнхийн халуун заяагдсан, бие махбодийн эд эсийн түвшинд атом молекул био энерги, биохимийн онц гайхамшигтай, эмчилгээний нөлөө үзүүлдэг, цахиурын хүчлээс гадна рашаан эмчилгээний увидастай бусад олон олон янзын бодисууд ( фотор, азот, карбонат, гидрокарбонат, натри, кали, хүхэр ус төрөгч, нүүрстөрөгч, радон)-с бүрэлдэн тогтсон байгалийн халуун рашаан юм.

 

    Рашаанд оруулах эмчилгээнээс гадна ам хамар зайлах, шавших, 4 мөчний ваннд орох,утлага эмчилгээ, хийхийн зэрэгцээ эмчилгээний бүрдэлд, эмэгтэйчүүдийн угаалга, усан эмчилгээ багтдаг. мэс заслын дараах шархны эдгэрэлт удааширсан бол шавших угаалга хийх түлэгдлээс үүссэн сорви зэргийг эмчилж шавар тавихын өмнө шар усны нүхийг нээх цус лимфийн урсгалыг сайжруулж, микро элементийг арьсаар нэвчүүлэх замаар эмчилгээ хийж байна.

​

   Рашаан нь тулгуур хөдөлгөөний эрхтний өвчин, захын болон төв мэдрэлийн систем, арьс, шээсний зам, амьсгалын замын өвчин, эмэгтэйчүүдийн өвчнүүдэд нэн сайн. Биеийн дулааны болон эрдэс бодисын солилцоог сайжруулж, биеийг шимжүүлэн тунгалагийн эргэлт, хий цусны эргэлтийг сайжруулж, булчин шөрмөсийг сулруулах, шар усны гэмийг арилгана.

326437_1100-732x549.jpg

Шавар эмчилгээ

Ус, эрдэс, биологийн идэвхт бодис амьд бичил биет агуулсан дулаан хадгалах чанартай анагаах чадал бүхий MNS:4858-2008 стандартын шаардлага хангасан шаврыг эмчийн заавраар талбай, температур, нимгэн зузааныг тохируулж тавьдаг

ёч_edited.jpg

Физик эмчилгээ

Бид ОХУ, БНХАУ, БНСУ-д үйлдвэрлэсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн аппарат багаж төхөөрөмжийг дотор эрхтэний архаг үрэвсэлт өвчин,  мэдрэл, үе мөч, нурууны өвчнүүдэд түгээмэл хэрэглэдэг.

emchilgee.png

Гэрэл эмчилгээ

Гэрлэн эмчилгээнд Свет ванн, Соллюкс, улаан туяа, TDP аппарадууд, хүзүү, нурууны татлагын аппарат, давсан зам зэргээр эмчилж байна.

​

​

220c08548cac211cc7db219bb52f46cf_L.jpg

Бусад эмчилгээ

Бариа засал, биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй аппарад, Бумба, Хаш чулуун ор, хүчил төрөгчийн коктейль, хөдөлгөөн засал, утлага зэрэг эмчилгээг хийж байна.

​

  • Facebook
  • Instagram
  • Twitter

Thanks for submitting!

bottom of page