Өвчний заалтууд

1. Тулгуур хөдөлгөөний эрхтэний өвчнүүд:

  • Ревматизмын гаралтай үе мөчний архаг үрэвсэл
  • Бруцеллёзын гаралтай үе мөчний архаг үрэвсэл
  • Ревматиодный гаралтай үе мөчний архаг үрэвсэл
  • Яс сийрэгжих өвчин
  • Ясны бороожилт удаашралт
  • Хүзүүний болон нурууны жийргэвчнүүдийн шохойжилт
  • Үе хоорондын яс ургалтууд
  • Үе мөч болон ясны хугарлын үлдэцүүд
  • Төрөлхийн түнхний мултралт, түүний үлдэц
  • Түнхний дутуу хөгжил
  • Нуруу нугасны гэмтлийн үлдэц
  • Нуруу нугасны хагалгааны дараах байдлууд
  • Булчин шөрмөсны архаг үрэвсэл

2. Захын болон төв мэдрэлийн системийн өвчнүүд:

  • Нүүрний мэдрэлийн архаг үрэвсэл
  • Гурвалсан мэдрэлийн архаг үрэвсэл
  • Мэдрэлийн сульданги, ядаргаа
  • Ууц нуруу, мөр, хүзүү, цээжний мэдрэлийн архаг үрэвсэлүүд
  • Полиневрит
  • Вегетатив мэдрэлийн сульданги, нойргүйдэлт
  • Полимиелитын үлдэцүүд
  • Дээд болон доод мөчний мэдрэлийн архаг үрэвсэлүүд
  • Хүүхдийн мэдрэлийн нуруу, нугасны саа, саажилт

3. Хоол боловсруулах эрхтэний өвчнүүд:

  • Ходоод болон нарийн , бүдүүн гэдэсний архаг үрэвсэл
  • Цөсний хүүдийн архаг үрэвсэл, чулуугүй
  • Хэвлийн хөндийн хагалгааны дараах наалдац

4. Амьсгалын замын өвчнүүд:

  • Цагаан мөгөөрсөн хоолойн архаг үрэвсэл
  • Багтраа сэдрэлийн бус үе
  • Архаг хатгаа
  • Пневмоконизы, силикоз, антрокоз

5. Бөөр шээсний замын өвчнүүд:

  • Бөөрний архаг үрэвсл
  • Давсагны архаг үрэвсэл
  • Түрүү булчирхайн архаг үрэвсэл

6. Эмэгтэйчүүдийн өвчнүүд:

  • Үр дамжуулах хоолойн архаг үрэвсэл
  • Анхдагч болон хоёрдогч үргүйдэл

7. Арьсны өвчнүүд:

  • Хайрст үлд
  • Намарс буюу экзема
  • Нейродермит, Атопикдерматит
  • Харшлын гаралтай арьсны архаг үрэвсэлүүд
  • Витилиго – арьс цайх өвчин

 

Өвчний бүлгүүд

Рашаан сувилалд эмчилж сувилах өвчний үе шат онцлог

1

Зүрхний булчингийн эмгэг (кардиомиопати)

Цусны эргэлтийн дутмагшил I үеэс хэтрээгүй, зүрхний хэм, дамжуулах чадвар алдагдаагүй

2

Артерийн даралт багадах

Хүндрэлгүй

3

Захын артери судасны үрэвсэл

Хүндрэлгүй, эдгэрэлтийн шат 

4

Сэтгэлийн болон мэдрэлийн шалтгаант биеийн эмгэг

Зүрх судасны  үйл ажиллагааны хямралаар илрэх

Мэдрэлийн тогтолцооны эмгэг

5

Мэдрэлийн ёзоор ба сүлжээний эмгэг

  1. Мэдрэлийн ёзоор, сүлжээний үрэвслийн хурцдлын бус үе
  2. Мэдрэлийн ёзоор сүлжээний дарагдал: мэс заслын эмчилгээ шаардагдахгүй, архаг явцтай, хөдөлгөөн болон аарцгийн эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаагүй 

6

Захын мэдрэлийн эмгэг

Янз бүрийн шалтгаант, моно- полинейропати эмгэгийн архаг хэлбэр, бүрэн бус намжмал үе.

7

Тархины цус харвалт, шигдээс

Цус харвасан болон тархины шигдээсийн дараа  6 cараас доошгүй хугацаа өнгөрсөн, сэтгэц хэвийн , бие даах чадвартай, артерийн даралт тогтвортой байгаа

8

Тархины цусны эргэлтийн түр зуурын хямрал

Тархины цусны эргэлтийн түр зуурын хямралын дараа 3-4 сарын хугацаа өнгөрсөн

9

Гавал, тархины гэмтэл

Далд гэмтэл авснаас 4 сар, ил гэмтлийн дараа 4-6 сар өнгөрсөн сэтгэцийн өөрчлөлтгүй, уналтгүй, тархины болон артерийн даралт ихсээгүй

10

Нугасны гэмтэл

Хөнгөн хэлбэрийн тетра, парапарезтай, өөртөө үйлчлэх чадвар сэргэж байгаа болон аарцгийн эрхтний үйл ажиллагаа алдагдаагүй

11

Мигрень

Хүндрэлгүй

12

Энцефалит Миелит

Өвчлөөд 4 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, өөртөө үйлчлэх чадвар алдагдаагүй

13

Полиомиелит

Өвчлөөд 3 сараас доошгүй хугацаа өнгөрсөн өөртөө үйлчлэх чадвар алдагдаагүй

14

Мэдрэлийн мэс  заслын дараахь үеийн эмгэг

  1. Нугасанд мэс засал хийлгэснээс 4 сараас доошгүй хугацаа өнгөрсөн аарцгийн эрхтний үйл ажиллагаа алдагдаагүй, өөртөө үйлчлэх чадвартай
  2. Захын мэдрэлийн судалд хийсэн мэс ажилбарын дараахь сэргэх үе

15

Вегетатив мэдрэлийн  эмгэг

Вегетативны полиневрит, солярит, ганглионитын хурц үе өнгөрсний дараа

16

Невроз

Сэтгэцийн эмгэг илрээгүй

Хоол шингээх эрхтний эмгэг

17

Хэвлийн наалдац

Хэвлийн хөндийн хагалгаа, үрэвслийн дараа үүссэн наалдац

Бөөр, шээс, бэлгийн замын эрхтний эмгэг

18

Бөөр, давсагны архаг үрэвсэл

Бүрэн бус намжмал болон намжмал үе: Артерийн даралт хэт ихдээгүй, бөөрний дутагдлын шинж илрээгүй

19

Өндгөвч, умайн архаг үрэвсэл

Архаг үрэвслийн намжмал үе

20

Цэвэрших үеийн хямрал

Хөнгөн, дунд явцтай

21

Эмэгтэйн үргүйдэл

Аарцгийн эрхтний үрэвсэлт өвчин, умайн дутуу хөгжлийн улмаас үүссэн үргүйдэл, анхдагч болон хоёрдогч үргүйдэл

22

Шээс, бэлгэсийн эрхтний  мэс заслын дараахь үе

Умай, өндгөвч, дайварт мэс засал хийснээс 2  сараас доошгүй хугацаа өнгөрсөн , нэвчдэс,наалдац үүссэн

Яc булчин, үе,  холбох нэхдэсийн эмгэг

23

Үений  эмгэг /артрит, артропати/

  1. Сүрьеэгээс бусад халдварын шалтгаант  үений урвалжит / реактивная артропатия / эмгэгийн намжмал болон бүрэн бус намжмал үе
  2. Хэрх төст үений үрэвслийн намжмал үе үений хөдөлгөөний хязгаарлалт  II зэргээс хэтрээгүй
  3. Бусад шалтгаант үений үрэвсэл: үрэвслийн намжмал, бүрэн бус намжмал

24

Артроз

Үрэвсэл хавсраагүй

25

Нурууны остеохондроз

Хөдөлгөөний хэт хязгаарлалт үүсээгүй, хүндрэлгүй

26

Спондилопати

  1. Спондилит: намжмал болон, бүрэн бус намжмал үе, бие даасан хөдөлгөөн алдагдаагй
  2. Спондилез: хөдөлгөөний хэт хязгаарлалт үүсээгүй

27

Зөөлөн эдийн эмгэг

Архаг миозит, периартрит,  синовит,  тендинитийн хурц бус үе

28

Ясны хугарал

Бороожилт, ясжилт удааширсан

29

Ясны үрэвсэл

Сүрьеэгийн бус гаралтай, мэс засал, эмчилгээ шаардлагагүй, архаг хэлбэр

30

Түнхний дутуу хөгжил

Түнхний мултрал

Арьсны  эмгэг

31

Нейродермит

Архаг хэлбэр

32

Намарс - экзем

Архаг хэлбэр

33

Хайрст үлд - Псориаз

Сэдрэлийн бус үе

34

 Арьс цайрах өвчин Витилиго

Арьсны цайралт тогтонгошсон

35

 Склеродерми

Архаг хэлбэр

 

Хориглох өвчний заалтууд

1. Амьсгалын замын эрхтний эмгэг 
  • Амьсгалын дутмагшил II үеэс дээш  хүндрэлтэй амьсгалын эрхтний өвчин
  • Их хэмжээний идээт цэр ялгаралттай  бронхоэктази, архаг буглаа
  • Гуурсан хоолойн багтрааны сэдрэлийн үе
  • Цустай цэр  ялгарч буй өвчин
  • Гялтанд шингэн үүссэн өвчин
  • Бүх төрлийн сүрьеэ
2. Зүрх судасны эрхтний эмгэг
  • Хэрх гаралтай эндомиокардит идэвхжлийн үед
  • Зүрхний шигдээсийн хурц үе
  • Тогтвортой бус зүрхний бах III, IV ү.а.б
  • Зүрх судасны дутмагшил  IIA үеэс дээш
  • Зүрхний хэм алдагдлын хүнд хэлбэр
  • Артерийн даралт ихдэх өвчний III шат
  • Захын судасны үрэвслийн тархмал, үжил үүссэн хүнд хэлбэр
  • Зүрх, гол судас, судасны аневризм
3. Хоол шингээх эрхтэнтогтолцооны  эмгэг
  • Хоол боловсруулах эрхтнүүдийн өвчний хурц, сэдрэлийн үе
  • Цус алдалт, цооролт , хавдарт шилжиж буй хүндрэл бүхий ходооодны шарх, шархны сэдрэл
  • Сорвижилтоос үүссэн улаан хоолойн нарийсал
  • Ходоодны хагалгааны дараахь хүндрэлүүд
  • Архаг цусан суулгалт,  гэдэсний  шархлаат  үрэвсэл
  • Идэвхжилттэй элэгний үрэвсэл
  • Элэгний цирроз
  • Шарлах хам шинж бүхий элэгний архаг үрэвсэл
  • Нойр булчирхайн үрэвслийн хүнд хэлбэр
4. Мэдрэлийн тогтолцооны  эмгэг
  • Мэдрэлийн тогтолцооны өвчний хүнд, хурц хэлбэр
  • Хөдөлгөөн, мэдрэхүйн алдагдал, саажилтын улмаас өөртөө үйлчлэх чадваргүй, аарцгийн эрхтний үйл ажиллагаа алдагдсан  өвчин
  • Эпилепси уналт
  • Сэтгэцийн  өөрчлөлт илэрсэн байдал
5. Бөөр шээс, бэлгийн  замын эрхтний эмгэг 
  • Бөөрний дутагдал бүхий өвчин
  • Мэс заслын эмчилгээ шаардлагатай бөөрний чулуу
  • Шээс дамжуулах замын нарийсал
  • Эмэгтэйчүүдийн хавдрын урьдал өвчин
  • Өндгөвч, умайн хүзүү, умайн  хоргүй хавдар
  • Эмэгтэйсүүдийн дисфункциональ цус алдалт
  • Макрогемотури илрэлтэй өвчнүүд
  • Жирэмсэн
6. Дотоод шүүрэл бодисын солилцооны ба булчирхайн эмгэг 
  • Хордлогот бамбай
  • Чихрийн шижин декомпенсацийн шатанд
  • Дотоод шүүрлийн эрхтний хавдрын гаралтай таргалалт
  • Таргалалтын III-IV  зэрэг  зүрх, судасны дутмагшил II шатнаас дээш хавсарсан
  • Бамбай булчирхайн дутмагшил /гипотгреоз/
  • Бамбайн дайвар булчирхайн дутмагшил / гипопаратиреоз/
  • Тураалтай
7. Нүд ба түүний дайврын эрхтний эмгэг
  • Нүдний даралт ихдэх өвчин 
8. Бусад 
  • Бүх өвчний хурц үе, архаг өвчний хурцдлын үе, идээт процесс
  • Хурц халдварт өвчин
  • Нян тээгч тогтоогдсон тохиолдол
  • Арьс ,өнгөний  халдварт өвчний халдвар тараах, сэдрэлийн шат
  • Сэтгэцийн өвчин, архи, мансууруулах бодист донтогч
  • Цусны өвчин
  • Хорт хавдар
  • Стационарын эмчилгээний дараахь өөртөө үйлчлэх, бие даах чадвар сэргээгүй

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Боловсролын Их сургуулийн замын урд талд UBH center -ийн 10 давхарт 1003 тоот

Утас

7711-5858
9191-3860
9909-3324
8083-8089

Санал хүсэлт хүлээж авах

89174722, 99174722

И-мэйл

info@hujirt.mn