Гам дэглэм

Барих гам дэглэм

Гам дэглэм баримтлаагүйгээс гарах үр  дагавар

Чихээ бөглөн, малгай өмсөх, алчуураар толгойгоо боох, дулаан хувцаслан (хэт бигнэхгүй) бороо цасанд норохгүй, хөлсөө сэвэхгүй байх

Толгой, чих, үе мөч өвдөх, гамын хугацаа сунжрах

Хүйтэн ундаа, ус, пиво уух, хүйтэн усанд орж хүйтэн усаар гар нүүрээ угаахгүй байх

Гар хөл, хоолой, үе мөч өвдөх , гамын хугацаа сунжрах

Хоол ундны дэглэмийг нарийн баримталж хэт их идэх, өлсөхгүй байх, өөх тостой хурц хоол унд идэхгүй байх, хоолондоо хэт халуун ногоо, сармис хэрэглэхгүй байх

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд өөрчлөлт ордог тул хоолны хордлого болох магадлал өндөр болдог

Ясны хугарал, мултралтай болон үе мөчний өвчтэй хүмүүс айраг бага боловч уухгүй байх

Айраг өвчнийг задалж, сэдрээж өвдөлт шархиралтыг нэмэгдүүлдэг

Архи уухгүй, тамхи татахгүй байх

Архи ууж согтуурвал 2 дахин, Тамхи  татвал 3 дахин удаан эрүүлжих боломжоо алдахаас гадна  цус харвах, зүрх зогсох зэрэг амь насанд ч аюултайг онцгой анхаарах

Эмчийн заалтгүйгээр дур мэдэн эмчилгээ хийлгэх бусад хүмүүсийн эмчилгээг даган дуурайж, эмчилгээг өөрчилөхгүй байх

Өвчин нь адилхан боловч таны нас,биеийн онцлог өөр бусад дагалдах архаг өвчнүүд болон өвчний үе шат адилгүй тул хүндрэл гарах магадлал өндөр

Эмчилгээний явцад тайван унтаж амрах, сэтгэлийн цочролд орохгүй байх

Даралт ихсэж, зүрх, толгой өвдөнө. Эмчилгээний үр дүн буурна

Удаан хугацаагаар тоглож, ядрахгүй байх

Төрсөн эх шиг болдог учир амархан ядарч сульдана, эмчилгээний үр дүн буурна

Ус рашааны дэргэд хэрэлдэх, муухай үг хэлэхгүй байх

Ус мэдээлэл дамжуулдаг гэдгийг Японы эрдэмтэн баталсан. Монголчууд үүнийг эрт дээр үеэс мэддэг байсан байна.

Эмчилгээ хийж буй үед саван, шампунь хэрэглэхгүй байх

Арьсан дээр рашаан,шаврын ашигт элементүүд 72 цаг байдаг, шампунь савангаар үүнийг устгаж арилгадаг учир эмчилгээний үр дүн буурна


  • Гам хийх хугацаа нь эмчилгээ хийсэн өдөр, цаг минутаас эхлээд эмчилгээ дууссанаас хойш хүний биеийн байдлаас шалтгаалан14-21 хоног хүртэл хугацаанд гам дэглэмийг хатуу сахина. Халуун хоол цай ууж идэхэд хөлрөхгүй болсон үед гам тайлагдлаа гэж үздэг.
                Эмчилгээний үед болон дараа бие тавгүйрхвэл эмчдээ хандаарай
  • Эмчилгээний явцад ямарч өвчин дахин хөдлөх цусны даралт ихдэх, зүрхээр өвдөх, амьсгаадах хандлага үргэлж дагалдах тул та өөрөө байнга хэрэглэдэг эмүүдээ болон зүрх, даралтны эмээ биедээ үргэлж авч хэрэглэж байх.
  • Биед чинь ямар нэг зовиур илэрвэл шаналгаа мэдэгдвэл сувилагч болон эмчид яаралтай мэдэгдэн үзүүлж яаралтай тусламжийг цаг алдалгүй авах шаардлагатай.
 
НУРУУНЫ МЭДРЭЛЖҮҮЛЭЛТ БОЛОН ТУХАЙН ХЭСЭГ ГЭМТЭХЭД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
 
      Хүзүүнээс ууц хүртэлх багана нуруу бол хүний бүх биеийн жинг үүрч, хөдөлгөөнийг зохицуулж байдаг гол тулгуур эрхтэн бөгөөд нурууны булчин, холбох эд, яс, нуруу хоорондын мөгөөрсний тусламжаар үйл ажиллагаагаа гүйцэтгэдэг. Хүний багана нуруу  хүзүүний -7 (C1-C7), сээр нурууны- 12 (T1-T12 ), бүсэлхийн нурууны -5 (L1-L5), ууцны-5 (S1-S5) , ахар сүүл-4-5 (Co 1-4-5) нийт 33-34 яснаас тогтдог.
 

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Боловсролын Их сургуулийн замын урд талд UBH center -ийн 10 давхарт 1003 тоот

Утас

7711-5858
9191-3860
9909-3324
8083-8089

Факс

И-мэйл

hr.tsoogii@yahoo.com