Бидний тухай

Тус сувиллын брэнд болсон эмчилгээ нь 

Хужиртын “Хөх сувд”  хэмээх  халуун рашаан 

“Хар сувд” хэмээх эмчилгээний шавар   болно.

Байршил: Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт Арвайхээрээс 88км, Хархориноос 58км, Улаанбаатар хотоос 390км засмал замаар холбогдсон.

Ажиллах хугацаа: Жилийн 4 улирал байнгын ажиллагаатай
 
Байр: 2, 3, 4, 5, 6, 8 ортой энгийн, 2 ор бүхий люкс, хагас люкс өрөөнүүд  халуун хүйтэн ус бүхий өвлийн байранд болон зундаа 5 ортой гэрт байрлаж болно
 
Рашаан: Карбонат- гидрокарбонат натрийн найрлагатай, фтортой,цахиурлаг чанарын, азотын  56 хэмийн халуун рашаан, PH-8,6-9,51.  Найрлаганд нь Na, K, Ca, Mg, SO4,NO2,  хүхэрт ус төрөгч, радон зэрэг хүний биед хэрэгтэй химийн  элементүүдийг агуулдаг.
 
Шавар: Бор өнгөтэй, ус багатай, сулавтар хүхэр-устөрөгчийн үнэртэй, ургамал ногооны ялзмаг хольцтой,  37,4% чийгшилтэй, сульфат кальци, карбонат кальци, карбонат магни, фосфат кальци 9,77%, цахиурлаг жижиг хэсгүүд 19,44% эзэлж, зуурмаг бүрдэл 1,4%, металл, металл бус дутуу, гүйцэд ислүүд 18,45% тус тус агуулдаг.
 
Хийгдэх эмчилгээ: Байгалийн 56 хэмийн халуун рашаан, эмчилгээний онцгой үр дүнтэй шавар эмчилгээ, физик эмчилгээ, гэрэл эмчилгээ, биеийн тамир, хөдөлгөөн засал, хүзүү нурууны татлага, усан эмчилгээ, эмэгтэйчүүдийн эмчилгээ, зүү төөнө засал, сам соруул зэрэг уламжлалт эмчилгээ, хордлого тайлах, хүчилтөрөгчийн коктейль, иллэг бариа засал, утлага болон агаар эмчилгээ, рейки зэрэг  эмчилгээнүүдийг  хийхээс гадна судсаар оношлож, стресс болон ясны сийрэгжилт тодорхойлно.
 
Илгээх бичиг хаанаас авч болох вэ? 
  1. Hujirt.mn вебсайтаас татаж авах
  2. UBH center1003 тоотод байрлах төлөөлөгчийн газраас 
  3. Аймаг, сум, өрх дүүргийн эмнэлгээс болон төлөөлөгчдөөс авах
  4. Албан байгуулга захиалга өгөх
  5. Хувь хүн захиалга өгч авч болно                                                                                                 Утас: 7711-5858(4), 9919-4229, 9191-3860
Хоол унд: Өдрийн 5 удаагийн амт чанартай  эмчилгээний хоол унд, сүү цагаан идээгээр үйлчлэх бөгөөд цагаан хоолтон болон хүүхдэд тусгай хоол бэлтгэж үйлчилнэ.          
 
Унаа тээвэр:
  1. Даваа, лхагва, баасан гаригуудад Тэнгис кино театрын урд байрлах авто зогсоолоос явна. Билетыг UBH center 1003 тоотоос авна. Утас: 9966-7784
  2. Урьдчилсан захиалга өгөх бол    9011-5757
  3. Драгон төвөөс өдөр бүр 45 хүний суудал бүхий тохилог автобусаар үйлчилнэ.  Утас: 1900-1234
  4. Хувийн унаагаар ирэх бол өдөр бүр 24 цаг хүлээн авах боломжтой. 
Онцлог  давуу талууд:  
  • Эмчилгээ үйлчилгээний байгуулгуудаас анх удаа тохирлын тэмдэг хэрэглэх эрх 2 удаа авсан байгууллага
  • Жилийн 4 улирал тасралтгүй ажилладаг тул амрагч сувилуулагчид хүссэн үедээ очих боломжтой
  • Олон жилийн дадлага туршлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй эмч, сувилагч, шавар тавигч, тогооч нар танд үйлчилнэ
  • Магадлан итгэмжлэгдсэн сувилал тул халамжаас хөнгөлөлт эдлэх боломжтой
  • Монгол улсын төв хэсэгт байрладаг тул Улаанбаатар хот болон аймгуудтай ойр байрладаг, засмал замаар холбогдсон
  • Эмчилгээний байр нь амрагчдын байртайгаа хоолойгоор холбогдсон тул өвөл зуны аль ч улиралд гам алдахгүй
  • Эмчилгээний шавар, рашаан, физик, хөдөлгөөн засал зэрэг 20 гаруй эмчилгээг таныг биеийн байдалд тохируулан эмчилдэг.
  • Эмчилгээний үр дүн урт бөгөөд маш сайн, та 1 жил хүртэлх хугацаанд өвчнөө мартана
  • Шавар эмчилгээний дараа усаар биш цэвэр 100% рашаанаар биеэ угаадаг тул эмчилгээний үр дүнд маш сайнаар нөлөөлдөг.
  • Байгалийн цэвэр бүтээгдэхүүн учраас ямар ч хоргүй, харшил өгдөггүй
  • Хүний биед зайлшгүй шаардлагатай чухал элементүүдийг нөхөж өгөхөөс гадна үрэвслийн эсрэг, нөхөн төлжүүлэх, залуужуулах үйлчилгээтэй нь батлагдсан
  • Хямд зардлаар чанартай эмчилгээ үйлчилгээг танд хүргэнэ
  • Сувилалын эмчилгээ үйлчилгээ цагийн  хуваарийн дагуу явагддаг тул бусад газрууд шиг очерлож дугаарлах асуудал гарахгүй
  • Сувилуулагчийн байрууд эмчилгээний хэсэгтэйгээ тунелээр холбогдсон учир аль ч улиралд ирсэн даарах, бороо цасанд норох, салхи цохиулж гам дэглэм алдах бэрхшээл гарахгүй
  • Бүх төрлийн банкны карт уншдаг мөнгөний АТМ машинтай
  • Гар утасны бүх сүлжээтэй, интернетийн WIFI орчин бүрдсэн
  • Өөрийн унаагаар очиход машин тавих талбай, дулаан гражтай
  • Хувцас угааж индүүдэх үйлчилгээ
  • Цэвэр агаарт эрүүл чанартай органик хүнсээр үйлчилнэ
  • Сүү цагаан идээ, айраг, гүүний саам болон  чанартай хүнс орос барааны дэлгүүртэй
  • Жуулчдад үйлчилдэг 45 хүний суудал бүхий тохилог автобусаар үйлчилдэг
  • Улаанбаатар хотын төвд UBH center 10 давхарт 1003 тоотод манай Төлөөлөгчийн газар байрладаг. Утас: 7711-5858 (4) 9191-3860, 9919-4229
Амралт чөлөөт цагийн хөтөлбөрүүд:
  • Сагс, гар бөмбөг, агаарын болон ширээний теннис, дардас, шатар, даам тоглох
  • Тэмцээн уралдаанд оролцох
  • Бүжиг, үдэшлэг, уулзалт, концерт үзэх
  • Карaоке, номын сан, интернет кафегоор үйлчлүүлэх, ууланд авирах
  • Чийрэгжүүлэлт дасгалын төхөөрөмж
  • Хүүхдийн тоглоомын талбайтай
  • Мэргэжлийн үсчин, гоо сайхнаар үйлчлүүлэх
  • Хархорин, Эрдэнэзуу, Хөшөөт цайдам, Төвхөн, Шанхын хийд, Улаан цутгалан зэрэг түүхт дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж, эхийн умайгаас дахин төрж, эхийн сүү амтлан, морин аялал хийж,  монгол ахуйтай танилцах боломжтой
 

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Боловсролын Их сургуулийн замын урд талд UBH center -ийн 10 давхарт 1003 тоот

Утас

7711-5858
9191-3860
9909-3324
8083-8089

Факс

И-мэйл

hr.tsoogii@yahoo.com