Бидний тухай

Хужирт рашаан сувилал нь 1939 онд байгуулагдсан  ууган сувиллын нэг юм. Тус сувилал нь  1948 онд Улсын бага Хурлын Тэргүүлэгчдийн 10-р зарлигаар Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болсон бөгөөд  эмчилгээ сувилгааны 76 жилийн баялаг туршлага  түүхэн уламжлалтай хамт олон юм.

Сэргээн засах тусламж үйлчилгээг  үзүүлэх баг
Киникийн профессор -3,Тэргүүлэх зэрэгтэй -2 , ахлах зэрэгтэй -2   7 их эмч,

Ахлах зэрэгтэй – 1 бага эмч , 2 сувилагч зэрэг  тус сувилалд 3-40 жил ажилласан мэргэшсэн туршлагатай баг  сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлдэг .

Жилдээ 11000 – 12000 сувиллуулагчдыг хүлээн авч   сэргээн засах  тусламж үйлчилгээг үзүүлж  байна.

Сэргээн засах тусламж үйлчилгээг  дараах   төрлөөр  үзүүлдэг.

1. Байгалийн хүчин зүйлийн эмчилгээ \ халуун рашаан, шавар \
2. Физик эмчилгээ
3. Гар засал
4.  Хөдөлгөөн  засал
5. Хоол эмчилгээ
6. Сэргээн засах  сувилахуйн тусламж үйлчилгээ
7. Яаралтай тусламж
8. Хордлого тайлах
9. Уламжлалт эмчилгээ \зүү, төөнө,самнуур... гэх мэт \
10. Рейки
11. Хийн дасгал , бясалгал
12. Хүчилтөрөгчийн коктель   гэсэн 12  төрлийн  35 хэлбэрийн   эмнэлгийн  тусламж үйлчилгээг үзүүлдэг .

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Боловсролын Их сургуулийн замын урд талд UBH center -ийн 10 давхарт 1003 тоот

Утас

9919 - 6692
9191 - 3860
9919 - 4229
9855 - 7085

Факс

И-мэйл

hr.tsoogii@yahoo.com