Хужирт рашаан сувилал нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, Орхон голын сав газар, Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн түвшнээс 1660 метрийн өндөрт оршдог.
Хужирт рашаан сувилал
Өвөрхангай аймаг
Улаанбаатар хот
Тус сувилал Нийслэл Улаанбаатар хотоос 390 км, Өвөрхангайн төв Арвайхээрээс 88км, Хархориноос 54км зайд алслагдсан бөгөөд нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдсон 7 хоногт 3 удаа (Даваа, Лхагва, Баасан гаригуудад) автобус Ялалтын талбайгаас 7:00 цагт хөдөлнө.

Бидний тухай
Хужирт рашаан сувилал нь 1939 онд байгуулагдсан ууган сувиллын нэг юм. Тус сувилал нь 1948 онд Улсын бага Хурлын Тэргүүлэгчдийн 10-р зарлигаар Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болсон бөгөөд эмчилгээ сувилгааны 76...
Үнийн тариф
Сувилуулагчдын амрах 300 ортой 3 давхар 2 корпус (хоорондоо холбогдсон), 3-5 ор бүхий 20 гэртэй (зуны улиралд), сувилуулагчдын саналыг харгалзан люкс, хагас люкс, энгийн зэрэглэлээр өрөөний...

Эмчилгээ
- “Хужиртын хөх сувд” Рашаан эмчилгээ : Дулааны болон эрдэс бодисын солилцоог сайжруулж, биеийг шимжүүлэн тунгалагийн эргэлт, хий цусны гүйдлийг сайжруулах, булчин шөрмөсийг сулруулах, шар усны гэмийг арилгана
- “Хужиртын хар сувд” Шавар эмчилгээ: Арьсан дахь мэдрэлийн судлын төгсгөлд цочрол үүсгэж улмаар төв мэдрэлийн систем, тархины бор гадаргад нөлөөлснөөрөө хариу урвал бүх эрхтэн системд дамжин бие махбодийн үйл ажиллагаа идэвхжиж нөхөн сэргээх явцыг эрчимжүүлнэ. Үүний үр дүнд хүний биеийн бодисын солилцоо эрчимжиж цусан хангамж сайжирснаар эмгэг хууч эдгэрэх явцыг түргэсгэнэ.
3. Сулруулсан рашаан эмчилгээ
4. Усан эмчилгээ
5. Физик эмчилгээ
6. Гэрэл эмчилгээ
7. Электрофорез
8. Нуруу хүзүүний татлага
9. Хөдөлгөөн засал
10. Хор тайлах
11. Эмэгтэйчүүдийн эмчилгээ
12. Агаар эмчилгээ
13. Хүчилтөрөгчийн коктейль
14. Зүү төөнө
15. Сам соруул
16. Бариа иллэг
17. Рейкки
18. Гал эмчилгээ
19. Судсаар оношлох
20. Стресс тодорхойлох
21. Ясны сийрэгжилт тодорхойлох сүүлийн үеийн аппаратуудтай
Холбоо барих

Хаяг
Монгол улс, Улаанбаатар хот, Боловсролын Их сургуулийн замын урд талд UBH center -ийн 10 давхарт 1003 тоот
Утас
7711-5858
9191-3860
9919-4229
8083-8089
Санал хүсэлт хүлээж авах
89174722, 99174722
И-мэйл
info@hujirt.mn